Saturday, May 19, 2012

Арчаагүй амьтад

Монголын залуус арчаагүй болохоор хүүхнүүд нь гадаад хүнтэй суудаг гэнээ, арчаагүй амьтад. Өөрсдөө хараал урсгадаг, болох болохгүй үгээр нэгнээ доромжилдог, эрчүүдээсээ хамаагүй их архи хэрэглэдэг ийм адгийн амьтад ингэж хэлэхээр бухимдах шиг болох юм. Ямар ч боловсролгүй мөртөө мөнгөтэй залуучуудын халаасыг л сэгсрэхээ боддог иймэрхүү амьтдад гадныхан нь юун ч амархан хууртдаг юм. Мэдээж хэрэг хайр сэтгэлээрээ нийлсэн хүмүүс байж л байгаа. Тэднийг үгүйсгэж болохгүй. Харин өөрсдийнхөө толгой дээрх бухалыг хараагүй байж бусдын толгой дээрх өвсийг харж явдаг жинхэнэ арчаагүй хүмүүс эртхэн тэр хятад, солонгосчуудтайгаа суугаад арилж үзээсэй. Арчаатай залуус эдгээр өөдгүй амьтдыг тоохгүй байгаа учраас л ингэж хэлдэг байх. Яаж ч тоохов дээ..
Ухаалаг хүүхнүүд хэзээ ч ийм сонин юм ярьж явахгүй нь мэдээж. Харин хайр сэтгэл л бүхнийг чиглүүлнэ.

Т.Цэлмэг

Шашны талаарх миний бодол


Орчин үед дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн 3 шашин байдаг. Буддын шашин, Христийн шашин, Исламын шашин. 3 уулаа гэгээрсэн хүнээс гаралтай. Ямар ч байсан орчлонгийн юмс үзэгдлийн цаад учир шалтгааныг олсон хүмүүс гэгддэг. Гэтэл энэ 3 гэгээнтэн биднийг бусдыгаа хүндэтгэлгүйгээр хоорондоо байлдаад бай гээгүй л болов уу. Ялангуяа Христ, Ислам дэлхийд болж л өгвөл цор ганц шашин байдаг хэмээн итгүүлэхийг боддог. Харин Буддын шашин нь болохоор Түвдийг тусгаар тогтнуулахын төлөө бий болчихсон юм шиг. Сиддхарта 2500 жилийн дараах Түвдийг зөгнөөгүй л баймаар. Энэ хүн зөвхөн 6 жил даяанчилсны эцэст өөрийн "Хутагтын дөрвөн үнэн" хэмээх сургаалийг бий болгосон. Хүн төрөхөөс авахуулаад зовлонг эдэлнэ, түүнийгээ үргэлж өөрөө бий болгож байдаг, түүнийгээ гэтлэх нь үнэн бас зовлонгүй хэрхэн амьдрах вэ хэмээх найман зөв замыг заасан байдаг.
Siddharta Gautama
Гэтэл энэ нь яваандаа хөгжсөөр, хөгжсөөр ч гэж дээ улам утгаа алдсаар байгаад одооны энэ ном уншуулахаар л зам мөр нь засагдчихдаг гэсэн ид шид гэмээр шашин болж хувирсан. Үйлийн үр гэдэг нэг зүйл байдаг. Гэтэл заримдаа урд насны чинь үйлийн үр гэдэг. Үйлийн үр гэж байлгах гээд байдаг юм бол миний бодлоор энэ насны л үйлийн үр надад хамаатай баймаар. Урд насаа мэдэхгүй би яахаараа танихгүй хүний тэр тусмаа надад огт хамааралгүй хүний үйлийн үрийг үүрэх ёстой байдаг билээ. Сайн хүн нь дахин төрлийг олж муу нь муур нохой болдог гэдэг. Тэгэхээр би урд насандаа сайн хүн байсан байгаа юм. Сайн хүн байсан би яагаад диваажин руу яваагүй юм бол?
Христийн шашны хувьд бол ертөнц дээрх цор ганц бурхан. Тэгээд л гүйцээ. Ертөнцийн эзэн хүн төрөлхтнийг бүтээхийн тулд Адам, Ева хоёрыг бүтээсэн бөгөөд дэлхий ертөнцийг 6 хоногийн дотор бүтээчихсэн ид шидтэн. Шороог зүгээр л тушаагаад Адам болгочихсон, харин Еваг Адамын хавиргыг хугалж аваад бүтээсэн байх жишээтэй. Бас нэг ид шидтэн дээр нь хүн тамлагч. Тэгээд Адам, Ева 2 баахан эрэгтэй эмэгтэй хүүхдүүд төрүүлсэн юм байлгүй. Тэд нар хоорондоо гэрлээд бөөн цус ойртсон мэдрэл муутууд амьдарч байсан байх.
Jesus Christ
Jesus Christ
Ид шид нь үүгээр дуусаагүй ээ. Цовдлуулж үхчихээд буцаж ирсэн байгаа юм. Нэг пасторын номон дээр хүн үхэхээрээ Ертөнцийн эзний дэргэд очдог гэсэн байдаг. Аз жаргал гэдэг нь тэр цор ганц бурханд нь л байдаг. Тэгээд биднийг дэлхий рүү бараг зовоох гэж явуулдаг юм шиг байгаа юм. Ертөнцийн эзний хажууд очсон цагтаа л амар амгалан амьдрах гэнэ лээ. Зүгээр л нэг хүний итгэл үнэмшлээр тоглосон бизнес. Бүр дээр үеэс л ийм байсан. Дундад зууны үед хөөрхөн хүүхэн гэхээр чөтгөр шулам байсан юм байх. Тэднийг шатааж алж хяддаг байсан ийм хэрцгий сургаальтай байсан байгаа юм. Яг үнэндээ хэдэн завхай лам нар нь л сайхан хүүхнүүдийг өөрсдийнх нь болохгүй болохоор алдаг байсан байлгүй. Шашнаа иймэрхүү зүйлд л ашигладаг. Одоо үүнийгээ юу гэж тайлбарладаг юм бол. Бодвол алдаа л байсан байх л даа. Сургаалийн хувьд бол бүх шашны л адилаар хүнийг сайн сайхан, зөв бодолтой, үнэн шударга байхыг сургасан байдаг. Ертөнцийн эзнийг дагасан хэн ч болов зовлон шаналлыг амсахгүй. Хамгийн сонирхолтой нь хамгийн хэрцгий бэлгэ тэмдэгтэй. Цовдлуулсан хүн болох Есүс Христэд бүгд залбирдаг.
Mohammed
Дараагийн шашин бол нөгөөх айхтар Исламын шашин. "Аль-Ислам" хэмээх нэр нь Араб хэлээр туйлын үнэн юмуу албадлаггүйгээр дагах гэсэн 2 утгыг илэрхийлдэг. Монголчууд Лалын шашин гэдэг. Энэ нь Түвдээр "Лало" хэмээх үг буюу буруу номтны шашин гэсэн үг. Үндэслэгч нь Мухаммед хэмээх залуу бөгөөд гол судар нь Коран. Бас л Ертөнцийн эзэнтэй адил цор ганц бурхан гэж байдаг. Тэр нь Аллах. Уг нь зөнч Мухаммед нь бас л жирийн хүн. Тэр жирийн нэг худалдаачин гаралтай байсан. Тухайн үед нүүдэлчид хэтэрхий баян ба суурин хүмүүс нийгмийн дорд хүмүүс байсан учир шинэ шашин, итгэл үнэмшил хэрэгтэй байжээ. Энэ нь Исламын шашин үүсэх нөхцөл болж. Зөнч Мухаммед нь Аллахын дамжуулагч байсан. Аллах тэнгэр нь түүнд хэлж өгөн Коран судрыг бичүүлсэн. Хамгийн сонирхолтой нь Христ ч мөн адил Исламын шашинд Аллах тэнгэрийн зөнч гэж тооцогддог. Исламын шашинтнууд буруу номтныг үгүй хийхийн тулд амиа золиослоод Аллах дээрээ очиход 25 /тоо нь буруу ч байж магад/ онгон эхнэр түүнд өгч сайхан амьдруулдаг гэдэгтээ итгэдэг гэсэн. Энэ чинь одоо эрүүл ухаанаар бодоод үзэхэд солиорол биз дээ. Үнэн байлаа гэхэд 1 хүнд нь 25 ноогдохоор тийм олон онгон охин хаана үхчихээд Аллах тэнгэрт нь оччихсон байдаг билээ.
Хүмүүс бид бүр эрт дээр үеэс л шашны мөргөлдөөнтэй байсаар ирсэн. Дундад зууны үед загалмайтны аян дайн гэгч бараг 160 орчим жил үргэлжилсэн 7 томоохон дайн болсон. Гол зорилго нь Христийн шашинт Европчууд Мусульман шашинтнуудаас ариун дагшин газар гэж үздэг Иерусалимыг эзлэх байсан. Нэг муу Францын Клармонт сүмийн пап II Урбанаас болсон хэрэг. Тэр л хүмүүсийг дайнд уриалж байсан. Тэрийг нь дэмжиж л байдаг ёстой нэг усан толгойтнуудын үе байжээ. Ер нь байлдах бие биеээ алахыг сургаж байгаа бол ямар юмных нь шашин гэх вэ дээ. Бусдыг буруу зүйлд өдөөн турхирагч, итгэл үнэмшлээр тоглогч луйврын арга л гэвэл таарна. Одооны бидний байгаа байдал аль тэр дундад зууны харанхуй бүдүүлэг үеэс огт ялгаа алга. Хоорондоо дайсагналцдаг, байлддаг, бие биеээ дэлбэлдэг энэ завхарсан байдал хэзээ дуусах юм бэ? Хэзээ хүмүүс яг энэ үед шашны тал дээр бид хэтэрхий туйлширч байдаг байжээ гээд яриад сууж байх юм бол доо.
Саяхан Далай ламын хойд дүр Монголоос тодорлоо. Нас бараагүй байхдаа яагаад тодруулав гэхэд тэрээр би амьддаа тодруулахгүй бол Хятадууд XV далай ламыг өөрсдөө томилчихож магадгүй хэмээсэн байна. Манай Монголын нэгэн жаахан хүү Түвдийн хувь заяаны эзэн болчихов. Ингээд шашин нь хүртэл улстөржөөд ирлээ. Одоо бид Хятадаас Түвдийг хаацайлах ажилтай болно. Яагаад гэвэл XV далай лам маань Монгол хүн юм чинь.

Бид XXI зуунд амьдарч байна. Тийм учраас одоо шашнууд бие биедээ хүлээцтэй, сургаалиараа дамжуулж бие биенээ хүндэтгэх, бусдын үзэл бодолд өөрийн үзэл бодлоо тулгаж болдоггүйтэй адил өөрийн шашнаа тулгахгүй байх зэргийг сургаж зааж өгөх цаг нь болсон л баймаар. Сая сая хүний үнэт зүйл болсон зүйлийг нөгөөх нь үгүйсгэж, бүр байх ёсгүй зүйл гэж бодох нь огт утгагүй хэрэг. Би ч ялгаагүй шашныг тодорхой хэмжээгээр хүндэтгэдэг. Эцсийн эцэст хамгийн эцсийн зорилго нь хүний л сайн сайхны төлөө байдаг шүү дээ.

Дэлхийн улс орнуудаа Чингис хааны жишгээр яваачээ...

 Т.Цэлмэг