Tuesday, March 5, 2013

Уучлаарай

Өнөөдөр жаахан гунигтай өдөр байна. Өчигдөр ээжийгээ гомдоочихсон учраас сэтгэлд нэг л хүнд, бул хар чулуу тээглээтэй. Хүмүүс өөрийгөө бодсоноор л зөрчилдөөн үүсдэг гэдэг. Тэр нь ч тийм. Гэр бүлдээ, тэр дундаа төрсөн ээждээ гомдохоор үг хэлнэ гэдэг нь байж болшгүй. Үүнийг ойлгодог хэрнээ яагаад бид алдаа гаргасаар л байдаг вэ. Өчигдөр ээжтэйгээ муудсан шалтгаан маань ер нь л миний буруу. Би бага байхдаа ээжээсээ хичнээн юмыг асуудаг байсан болоо. Энэ юу вэ, тэр юу вэ, яагаад гээд л хөвөрч өгдөг байсан байлгүй. Гэтэл ээж маань надаас ганц л зүйл асуухад яагаад би сайн хэлж өгөхийн оронд та иймхэн юм мэдэхгүй байхдаа яадаг юм гэж хариулдаг юм бэ. Би ер нь ямар хүн болох гээд байнаа?
Өнөөдөр манай найзын төрсөн өдөр болоод хамтдаа явж кино үзье гэж уриалав. Уг нь хэдий хамт явмаар байсан ч дотор нэг л сонин. Ээж минь өчигдөр надад гомдож уйлж байсан. Хэр баргийн юманд л уйлдаггүй байсан ээж минь цаг хугацаа өнгөрөхийн эрхээр уяхан сэтгэлтэй болж байна уу даа гэж бодогдож, ээжийгээ уйлуулж байна гэж бодохоор өөрийгөө дэндүү ихээр үзэн ядлаа. Амьдралын хүнд шалгуурыг давж өнчин 2 жоохон хүүхэдтэй үлдсэн ээж минь үнэхээр зоригт дайчин бүсгүй билээ. Дүү бид 2 -ын өдий зэрэгтэй яваа нь хэний ач вэ. Ээжийн минь л ач шүү дээ.
Амьдрал бидэнд дүүрэн сюрприз бэлдээд тавьчихсан байгаа гэдэгт би хувьдаа итгэдэг. Харин тэр сюрпризийг бид өөрсдөө эрж олж хайртай дотны хүмүүстээ сюрприз барьж чадаж байвал амьдрал маань өөрөө гэрэл гэгээтэй болсоор л байх болно. Энэ бичлэгээрээ дамжуулаад ээжээсээ хүүгээ уучлаарай гэж гуйя. Хүү нь мэдээж таны хүсдэгчлэн зөв хүн болно.
Амьдралд дүүрэн сюрприз байгаа гэдэгт бүгд итгэцгээе, дүүрэн сюрприз шүү.

No comments:

Post a Comment