Friday, January 24, 2014

Цөг гэм

Монголд жилдээ цөөхөн хэдэн нүсэр баяр болдог л доо. Наадам, цагаан сар, шинэ жил бас миний төрсөн өдөр гээд л. Цагаан сарын өмнө үүнийг бичиж байсан юм. Амны билэггүй шаар болохоос айгаад больчихсон.
Анх 3 жилийн өмнө Японд ирэхэд хоолны газрууд нь гадаанаа шилэн хоргонд цэсэндээ орсон хоолноосоо хийчихсэн байдаг байсан юм. "Энэ их наранд муудчихсан байгаа даа, тийм бол муухай юм аа" гээд л сүрхий боддог байсан юм. Тэрийг удаагүй зүгээр яг дуурайлгаад хийчихсэн хуванцар гэдгийг нь мэдсэн л дээ. Хоолных нь шөлийг хүртэл яг дуурайлгаад хийчихсэн байдаг юм чинь андууралгүй яахав.
Манай Монголын цагаан сар нилээд өндөр өртөгтэй баяр. Ууц, ул боов заавал байхгүй бол болохгүй. Хэдэн өдөр ширээн дээрээ байлгаад л. Хатааж тэгж байлгаж байхаар хуванцараар хийчихвэл зүгээр ч юм шиг. Хадгалж байгаад гаргаж ирээд жил болгон хэрэглээд амар байхгүй юу. Хятадууд хуванцараар идэж болдог байцаа, өндөг хүртэл хийдэг болсон байна шүү дээ. Идэж болдогийг гэх нь хаашаа юм харахад ууц байвал болох нь тэр. Жинхэнэ юм шиг харагддаг үлээдэг шаар байсан ч яахав. Эвхээд л хураачихна.
Өндөр өртөгнөөс бага ч гэсэн хасах гэж үүнийг ярьж байгаа юм. Эсвэл хурдхан махны ченж болвол зүгээр. Баян улсын иргэн байсан бол би арай өөр юм ярих байсан биз. Ууцны хонио арай том болгоё оо гэдэг ч юм уу.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж байдаг даа. Бүтэн сар ажилласан иргэнээ 140400 төгрөгөөр үнэлж байна. 79 доллар шүү дээ. Ийм байхад өрсөлдөөний тухай яаж ярих вэ.
Сайн сайхан цаг гэхдээ удахгүй ирнэ. Ийм бодит байдлаа бид бүхэн толгойдоо үргэлж л байлгаж байх хэрэгтэй. Монголд минь амьдрал хэцүү л байгаа шүү дээ. Наад толгойдоо л юм хий гэж ээжээс аваад Элбэгдорж хүртэл хэлдэг. Сэтгэхгүй тэгээд зүтгэхгүй бол байрандаа байгаад байна гэж байдаггүй юм гэсэн. Буцаад ухраад байдаг гэж байгаа. Ямар ч байсан хуванцар ууц тавихгүй шүү бүгдээрээ ирээдүйдээ, цөг гэм шд.

2 comments:

  1. Жинэхэн цөг гэх юм байна. Ер нь цагаан сар гэлтгүй хосын баяр гэх мэт тэмдэглэлт өдрүүдийг алгасахгүй, хуруу даран хүлээж тэмдэглэдэг болж. Тэр далимаар нь юмны үнэ хөөсөрч өгнө шүү дэ. Хэцүү байна, цалин нэм гэдэг мөртлөө яагаад үл ялиг баяруудад тэгэж их ач холбогдол өгнө гэж...Энэ цагаан сараар манайх гэхэд л 1 сая гаруй төгрөгний юм бэлдэж байна. (Цөөхөн л хүн ирж, ёс төдий ширээ засахад шүү дээ) Тэгээд ээждээ хэллээ л дээ"Ээж энгэж сүр бадрааж байхаар бэлэг нтр гэхгүй, сайхан дайлж цайлаад л болоошдээ" гэлээ, тэгээд эмээ дээ "ёоооё цагаан сараар хүмүүс баярлах байтугай зээл тавьж өрөнд ордог юм биш үү, цагаан сар хййхээ болимоор юм" гэсэн чинь эмээ маш их уурлаж гомдоод "намайг нас барахлээр та нар хийхгүй юм байна л даа" гэхлээр нь би бүүр хэлсэн үгэндээ гэмшсэн. Цагаан сарыг бол хийх ёс жаягаар нь хийх нь зөв, гэхдээ баярыг далимдуулж ард түмнээ шулж байгаа хүмүүс болимоор юм. тэгээд чиний төрсөн өдөр гэх мэт ач холбогдол багатай баяруудад сүр болоод баймааргүй санагдаад байх юм тэ ккк

    ReplyDelete
  2. Монгол улс маань хэцүү гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа. Гэхдээ бид ядуугаараа байгаад байгаа юм биш. Бид нэн ядуугаас дээшилсээр байна. 20жилийн өмнө Монгол улс НҮБ.д төлөх 150'000$ ийг сангийн яам нь төлж чадахгүй зээл тавьж байсан гэдэг. Өнөөг хүртэл 20 жилийн хөгжил маань чамлалттай байх ч бас ч үгүй урагштай явж байгаа.

    ReplyDelete