Wednesday, June 12, 2013

70200 -г оюутнуудад биш багш нарт олгоё


70200 төгрөгийг оюутнуудад биш багш нарт өгье. Энэ бол оюутан миний санал. Энэ мөнгө надад хэрэггүйдээ би ингэж хэлээгүй. Харин надтай адил боловсролтой болох гэж мэрийж байгаа оюутан залуусын тусын тулд юм болов уу хэмээн ойлгож байна. Өнөөдөр манай улсын багш нар бараг л дундаж давхаргаас доошоо унах гээд байна. Хөгжингүй орнуудад бол багш нар хамгийн дээд давхаргад байдаг. Багш нар маань өнөөдөр өнөө маргаашийнхаа асуудалд маш их цаг заваа зарцуулж байна. Багш нараа дэмжсэнээр бид чанартай боловсролыг багш нараасаа нэхэхэд нүүр бардам байх бөгөөд багш нар маань ч өнөө маргаашдаа биш ирээдүйн ХҮМҮҮСт санаа тавьдаг болох боловуу. 70200 төгрөг өгсөн ч хамаагүй шүү дээ. Гол нь ирээдүйн маш том хөрөнгө оруулалт болно гэж бодож байна. Улс орнууд ер нь багш нарын асуудалдаа маш их анхаардаг. Бид хөгжингүй орон хэрвээ болох хүсэлтэй л байгаа юм бол хөгжингүй орон болохыг зорьж л байгаа юм бол энэ асуудал их чухал гэж бодож байна. Хэрвээ би ерөнхийлөгч байсан бол 70200 төгрөгийг оюутнуудад олгуулахын тулд ерөнхийлөгч өөрийн шагналт цалингаа авахгүй гэж мэрийж байсантай адилаар багш нарт ч мөн олгуулахын тулд 70200 төгрөгийн тэтгэлгийг, өөрийн шагналт цалинтайгаа хамт татгалзаж багш нарт олгодог болтол нь хориг тавих байсан. 

1 comment:

  1. Сайн байна уу гоё өнцгөөс харж бичжээ. Би бас бус шүүмжлэх зүйл их байна.
    1.Өнөөдөр монгол улсад их дээд сургуулийн багш нарын цалин бол тухайн сургуулиас хамааралтай байдаг ба ажилсан жил туршлага цол зэргээс хамаач нэмэгдэг юм. Тийм болохоор тухайн багш мэдлэгэ чадвартай болох тусам түүний амжиргааны төвшин дээшилдэг гэж хэлж болох юм. Одоогоор дундаж цалингын хэмжээ бол 600-1.200 мянга төг байна. Үүнээс харахад багш нар нь дундаж буюу дундажаас дээгүүр гэж хэлж болхуйц байна.
    2. 70200 төг-ийг анх санаачлахад маш олон хүмүүсийн шүүмжлэлийг араасаа дагуулж байсан гэтэл энэ мөнгийг оюутан залууст олгож өгсөнөөр ОЮУТАН гэдэг үгийг олон залуус ойлгож сурлага хичээлдээ шамдаж эхэлсэн гэж бодож байна. Учир нь оюутан байхад наанадаж хоол идэх, багш нарын шахаж зардаг номыг худалдаж авах, дадлага судалгаанд ашиглах, мөн төлбөрөөн төлөх хүртэл боломж гарч ирсэн юм шүү. Тийм болохоор 70200 төг бол олон оюутан залуусын ирээдүйг гэрэлтүүлж саад бэрэхшээлгүй суралцах таатай боломжийг бий болгож өгсөн юм.
    3. Багш бол зөвхөн ерөнхий зүйлийг зааж ОЮУТАН дэлгэрүүлж цаашин судлах ёстой судлаач хүн юм. Тийм болохоор БАГШ хүн өөрөөс нь илүү мэдлэгтэй хүн гарч ирвэл дэмжиж дээшлүүлэхэд туслах суурь нь болох ёстой юм.
    Оюутан залуус та нар одоо цагт цахим ертөнц хөгжилтэй хөл залгуулан алхаж байгаа болохоор 70200 төг ийг өөрсдөө зөв зүйлд зарцуулж өөрийн мэдлэгэ боловсролыг дээшлүүлэх талруу хандахад орших болов уу гэж бодож байна.

    ReplyDelete